Make My Essay

Since 2008.07.02...

Евро-2008 д оролцож байгаа улсуудын тамирчин дасгалжуулагчдаас хамгийн сайн болон муу нь

Австри:
TOP: Ivica Vastic Австрийн шигшээгийн нэр төрийн ганц гоолыг тоглолтын сүүлийн минутанд Польшийн хаалганд торгуулийн цохилтоор хийсэн.
FLOP: Martin Harnik Зарим хүмүүс түүнийг маш аймшигтай гэж бодож байгаа байх. Харин миний хувьд түүний Германтай хийсэн тоглолтонд өмд нь шувтаран нүцгэрч аргагүй байдалд орж байсан нь үнэхээр хөгжилтэй санагдсан.

Хорват:
TOP:Мэдээж Slovian Bilic Тэр үнэхээр энэ тэмцээнд багаа сайн бэлдсэн байсан. Өөр ямар ч дасгалжуулагч түүн шиг багтайгаа ойр байгаагүй. Сүүлчийн минутын азгүйтлийг эс тооцвол түүний баг үнэхээр өөлөх юмгүй байсан.
FLOP:Luka Modric Тэр бол сайн тоглогч гэдгийг би мэднэ. Тэр үнэхээр ухаанаараа тоглодог авъяаслаг нэгэн. Гэхдээ энэ удаа тэр тийм ч хангалттай тоглож чадсангүй. Гэхдээ түүнд ирээдүй байна. Тэр энэ жилээё Английн Тоттенхем багт тоглох болсон. Тэр бол ирээдүйн Хорватын гол тоглогч болох хүн.

Чех:
TOP:Libior Sionko Тэр Rangers-т тоглож UEFA цомын шигшээд шалгарч байсан. Чехийн шигшээг ухаалаг тоглолтоороо манлайлж байсан.
FLOP:Petr Cech Энэ тэмцээн түүнд тун хатуу болж өнгөрлөө. Тэр тун чухал үед яг л Английн Paul Robinson шиг том алдаа гаргаж багаа хөөдсөн. Багийнхан нь түүнд маш их найдаж байсан. Одоо тэр Buffon,Cassilas хоёртой өрсөлдөх өрсөлдөөнөөс ард хоцорлоо.

Франц

TOP: Сайшаах хүн үнэхээр олдсонгүй. Бүгд хангалтгүй. Зедани байхгүй бол Франц үнэхээр учираа олж чадахгүй байсан.
FLOP:За дасгалжуулагч л гэчийдаа. Raymond Domenech гэж энэ эрхэм анх багийн 23 тоглогчийг л буруу сонгосон. Түүнд Makelele,Thuram,Veira,Anelka гэсэн ахмадууд огт хэрэггүй байсан. Энэ жил Арсеналд гялалзаж чадсан Mattheu Flameni гэж залууг аваагүй нь Француудад Зеданы орон зайг улам хоосолсон гэлтэй.

Герман
TOP:Michael Ballack Тэр дахиад нэг удаа Герман бахархал боллоо. Тэр үнэхээр талбайн төвийн мэргэжилтэн гэдгээ харуулж байгаа. Герман машины гол хөдөлгүүр нь яах аргагүй энэ хүн. The Really Leader
FLOP:Төвийн хоёр баганууд болох Cristpoh Metzelder,Per Mertesacker нар. Яг л тэнэг хүн шиг хоёр үлэмж биет. Тэд олон жил Германы арыг дааж байгаа боловч энэ удаа нэг л болхи идэвхи муутай тоглож байна.

Итали
TOP:Giorgo Ghiellini Италийн арын хамгаалалтанд тэр Alessandro Nesta-г оролж байгаа. Ювэнтусын энэ залуу Cannavaro-ийн эзгүйд Италийн хамгаалалтыг сайн дааж байгаа. 24 настай тэрээр тун удахгүй Италийн шилдэг хамгаалагч болох бизээ.
FLOP:Luca Toni Баваряд энэ өвөл гялалзсан боловч Италийн багт тус болж чадсангүй. Түүнд олон боломж байсан боловч ганцыг нь ч ашиглаж чадаагүй тун бүтэлгүй болохоо харуулсан.Гоол хийх өндөр магадлалтай 13 боломжоос ганцыг нь ч ашиглаагүй.

Голланд
TOP:Wesley Sneijder Энэ тэмцээнд улбар шаруудыг маналайлж чадсан. 24 настай тэрээр Испанийн эзэн хааны Real Madrid багт тоглосон эхний жилдээ л Ла лигийн аварга болсон тун одтой залуудаа.
FLOP:Яах аргагүй дасгалжуулагч Марко Ван Бастен. Хэсгийн тоглолтуудад тэр тун гайхалтай багаа удирдсан. Гэвч Оросын эсрэг байж болох хамгийн муу хувилбаруудыг хийсэн. Arjen Robben гэж чадварлаг тоглогчийг бүр гараанд л гаргах байсан. Гэтэл бүүр солилцоогоор ч оруулаагүй нь үнэхээр том алдаа. Магадгүй Гуус Хиддинк багшаасаа хэт айсан байхлдаа.

Польш
TOP:Roger Guerreiro Бразил гаралтай энэ хүн Польшуудаас бүх юмаараа л тодорч байсандаа. Түүний техник ур чадвар нь том клубуудад очих зиндаанд хүрсэн байналээ.
FLOP:Тэдний хамгаалалт сул байсан. Бүх л хүнд ачааг хаалгач Artur Boruc л үүрч байсандаа. Тэдний эсрэг ямар ч багууд гоол хийхэд хялбархан байсан. Гол нь Боруч-ийг л аргалах.
Португаль
TOP:Би л лав Ronaldo сайн байсан гэж хэлэхгүй. Харин энэ өвөлжин Ronaldinho -ийн хамтаар Барса-д хүнд улирал өнгөрөөсөн Deco л гайхалтай тоглож байсан. Багын бүх л үйл явц түүгээр дамжиж байсан. Дэкү ч өөрийнхөө бөндгөрийн чадлыг харуулж чадсан.
FLOP:Бас л дасгалжуулагч Luiz Felipe Scolari. Яг л Ван Бастен шиг. Тэр маш их ур чадвартай Ricardo Quaresma -г ерөөсөө ашиглаагүй. Магадгүй Челсид очсондоо баярлаад Португалийг зөнд нь хаясан байхалдаа.

Румын
TOP:Cristian Chivu Тэр Интер Миланд төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог. Гэхдээ энэ удаа тэр Румыны багын төвийн найруулагчаар тоглож багын хамгаалалт довтолгоо аль алиныг нь удирдаж чадаж байсан.
FLOP:Adrian Mutu Тэр сайн тоглож байсан. Гэвч багаа хэсгээс гаргах эрхийг хаасан. Тэр торгуулийн цохилтыг алдаж маш том алдаа хийсэн.
Испани
TOP:Iker Cassilas Төгс гэхэд болно. Тэр бүүр багаасаа л авъяастай гэдгээ нотолж байсан. Тэр олон ч цохилтонд хаалт хийж өөрийгөө хэн болохоо харуулж байгаа. Тэр Италитай хийсэн тоглолтонд гайхалтай тоглож хоёрч торгуулийн цохилт хааж Buffon-ийг дийлсэн. Мөн Torres & Villa гэсэн довтолгооны хослол үнэхээр гайхалтай байгаа.
FLOP:Бас л дасгалжуулагч Luis Aragones. Түүнд маш сайн бүрэлдэхүүн байгаа. Тэр гарааны 11-ийг ч зөв томилсон. Харин түүний сэлгээ солилцоо хийх тал дээр нэлээн дутмаг байгаа. Түүний 23 тоглогч дотор David Silva-аас өөр олигтой жигүүрээр тоглодог хүн алга байсан. Мөн тэр PassMaster болох Xabi Alonso-г чухал тоглолтуудад огт ашиглахгүй байгаа нь хачирхалтай. Мөн өнөө цагийн дэлхийн шилдэг довтлогч гэгдээд байгаа Fernando Torres-ийг тийм ч хангалттай тоглуулахгүй байгаа. Түүнийг байнга солилцоонд суулгаж байгаа нь их сонин тохиолдол. Ямар ч байсан энэ дасгалжуулагч их сонин тактикаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Швед
TOP:Zlatan Ibrahimovic. Тэр тэмцээний өмнө бэртэлтэй байсан. Гэвч тэр тоглолтуудад оролцож гайхалтай 2 гоол оруулж хэн гэдгээ харуулж чадсан. Энэ тэмцээнд Шведийн өрсөлдөгчид Ibra-г барих гэж л зүдэрсэн байхдаа.
FLOP:Багийн тоглогчдийн нас нь л юмдаа. Henrik Larsson,Allexandorson,Ljungberg,Svensson гээд л ихэнх тоглогчид нь 30 гарсан байгаа нь тэдэнд хөлбөмбөгийн шинэ үе хэрэгтэй байгааг илтгэж байна. Энэ ахмад тоглогчид яаж ч тоглоод бүтэн 90 минутын тоглолтын ачааллыг даахааргүй болсон харагдаж байсан.

Орос
TOP:Andrei Arshavin. Тэр энэ тэмцээний нэг гол шуугиануудын нэг болоод байгаа. Түүний тоглолтууд үнэхээр гайхалтай байгаа. Европын том клубууд түүнийг булаацалдаж байна. Эхний 2 тоглолтыг торгуулийн улмаас өнжсөн тэрбээр оролцсон 2 тоглолтондоо Оросын шигшээг үндсээр нь өөрчилсөн гэхэд болно.
FLOP:Хамгаалалт сул байгаа. Тэдний хамгаалагчид жаахан туршлагагүйтэж байгаа. Үндсэн хамгаалагчид шар хуудас олноор авч байгаа нь тэдэнд хүндээр тусч байгаа.

Түрк
TOP:Fatih Terim. Энэ ууртай дасгалжуулагч үнэхээр Түркүүдийг эцсээ хүртэл тэмцэхээс өөр аргагүй болгож байгаа. Түүний тактик бол махруу дайралт.
FLOP:Бэртэл гэмтэл. Тэднийг нэр гай дайрсан нь бэртэл болон торгуулиуд. Хаалгач Volkan Чехийн довтлогч Jan Koller-ийг түлхэж унагаан улаан хуудас авсан. Мөн Nihat,Tuncay,Emre,Servet зэрэг багын гол тоглогчид бэртэл авч одоо тэд 14 хөн болоод байгаа. Энэ нь л тэдний гол асуудал.

2 сэтгэгдэл

  1. david santos  

    Excellent post, my friend, excellent!
    Have a nice day.

    2008 PYCCYA WIN

  2. SE  

    tun sonirholtoi shuu. Spain orosoos hamaagui iluu bna lee shuu

Post a Comment

Миний бяцхан блогт сэтгэгдэл үлдээж буй танд баярлалаа

Chat


Хэзээ 10000 хүрнээ?

free counter tracker

Хаанаас ороод байнаа?

Тархалт