Make My Essay

Since 2008.07.02...

Евро-2008 ийн хэсгийн тоглолтууд өндөрлөж шигшээ 8 баг үлдээд байна.

А хэсэг: 1.Portugal 2.Turkey
B хэсэг: 1.Crotia 2.Germany
С хэсэг: 1.Netherland 2.Italy
D хэсэг: 1.Spain 2.Russia

Portugal(A1) - Germany(B2) (2008.06.20-ны 02 цаг 45мин)
Crotia(B1) - Turkey(A2) (2008.06.21-ны 02 цаг 45мин)
Netherland(C1) - Russia(D2)(2008.06.22-ны 02 цаг 45мин)
Spain(D1) - Italy(C2) (2008.06.23-ны 02 цаг 45мин)



Portugal(A1) - Germany(B2) (2008.06.20-ны 02 цаг 45мин)*
Энэ хоёр багийн хувьд тун ширүүн өрсөлдөөнтөй сайхан тоглолт гарна гэж бодож байна. Португаличууд илүү довтолж тоглох боловч Германы машинуудыг давж гарна гэж хэцүү. Тэдэнд Роналду байгаа боловч тэрээр энэ удаагийн тэмцээнд төдийлэн сайн тоглож чадахгүй байгаа. Тэгээд ч түүний өөдөөс шилдэг хамгаалагчдийн нэг Филлип Лаам байгаа нь түүнийг дураар нь дургиулахгүй л боловуу. Энэ багийн гол өрсөлдөөн талбайн төвд Дэкү болон Баллак хоёры хооронд болно. Тоглолтийн бараг тал хувь нь тэр хоёроос шалтгаална. Энэ хоёрийн хэн азтай,форумтай байгаа нь л дийлэх байх. Ер нь энэ хоёрын аль хожсон нь л финалын шатанд бараг шалгарах боловуу. Учир нь тэднийг хагас шигшээд Турк болон Хорват гэсэн хоёр сулхандуу баг хүлээж байгаа.
Prediction: Portugal 2 : 1 Gremany

Crotia(B1) - Turkey(A2) (2008.06.21-ны 02 цаг 45мин)
Энэ бас л ширүүн тоглолт болно. Чансаа чадвар ойролцоо хоёр багийн тоголтийг үзэхэд урамтай байдаг. Гэхдээ хэсгийн тоглолтонд Германыг буулгаж авсан Хорватууд санаачлагыг гартаа авах боловуу? Эсвэл Түркүүд нөгөөх хурдтай хүчний тоглолтоо хийх боловуу? Гэхдээ энэ хоёрын аль нь ч хожсон хагас шигшээгээс шүүрдэгдэнэ биздээ.
Prediction: Crotia 3:2 Turkey

Netherland(C1) - Russia(D2)(2008.06.22-ны 02 цаг 45мин)
Манай Орос ах нар маань хэсгийн сүүлийн тоглолтонд Шведийг буулган авч шилдэг наймд багтаж чадсан. Гэхдээ тэдний эсрэг улбар шарууд зогсож байна. Тэд үхлийн хэсгийг 9 оноогоор тэргүүлсэн бөгөөд 9 гоол оруулж ганцхан гоол алдсан гэсэн бахдам амжилттай байгаа. Гэхдээ Оросууд Шведийг тун илүүрхэн тоглож байналээ. Тэд улбар шаруудын хүчтэй довтолгоог барьж дийлэх боловуу? Аль хожсон нь Испани Италын хожсонтой хагас шигшээд таарна.
Prediction Netherland 4:1 Russia


Spain(D1) - Italy(C2) (2008.06.23-ны 02 цаг 45мин)
Шөвгийн наймын хамгийн сонирхолтой тоглолт. Испаничууд энэ жил аварга болно гэсэн итгэл дүүрэн байгаа. Тэдэнд хүчтэй төвөөс гадна Torres & Villa гэсэн шилдэг хослол байгаа. Италийн төвийн гол найруулагчид болох Пирло болон Гатуссо нар шар хуудас хэтэрснээс болж энэ тоглолт өнжихөөр болсон нь Испаничуудын төвийн давамгайллыг улам ихэсгэж байна. Тэгээд ч тэдний гол хамгаалагчид болох Канаварро,Матрикс нар бэртэлтэй байгаа нь өнөөх аюулт хослолыг барихад тун хэцүү байх нь мэдээж. Тэдний довтолгоо нь Тонируу хоёр жигүүрээс хаяж хоёр давхараар ноёрхохыг бодно. Энэ нь ч мэдээж. Учир нь Испаничуудад Тониг барих өндөр нуруутай хамгаалагч олдохгүй. Пуёол туршлагаараа л нэг аргалах байх. Гэхдээ түүний нуруу арай л намдах байхдаа. Ер нь бол үнэхээр гоё тоглолт болно. Италичууд хэсэгтээ тааруухан тоглосон боловч тэд нэг ингэхлээрээ л цааш нь баллаад өгдөг. 1994 оны Дэлхийн аваргаар тэд хэсгээсээ бараг л азаар гараад цаашаагаа бужигнуулан шигшээд хүрч байсан. Энэ удаа тэд үүнийгээ давтах боловуу? Энэ хоёрийн хожсоныг нь хүчирхэг улбар шарууд хүлээж байгаа.

Prediction: Spain 3:1 Italy

1 сэтгэгдэл

  1. D.Enkhbat - Д.Энхбат  

    Russia 2:2 Holland. And penalty shoot-out 4:3.

Post a Comment

Миний бяцхан блогт сэтгэгдэл үлдээж буй танд баярлалаа

Chat


Хэзээ 10000 хүрнээ?

free counter tracker

Хаанаас ороод байнаа?

Тархалт