Make My Essay

Since 2008.07.02...

10.Adrian Mutu
Английн алдарт Chelsea багт хүртэл зүтгэж явсан тэрээр өнгөрсөн өвөл Италид сайн тоглосон боловч энэ удаа Румынчуудыг хөөдөж хэсгээс гарах эрхийг нь хасав.
9.Ricardo Quaresma
Порто клубын сүпер од энэ удаагийн тэмцээнд Португалийг төлөөлж ганц чухал тоглолтонд оролцоогүй нь түүний сая сая фенүүдийг гомдоосон нь ойлгомжтой.
8.Rafael Van Der Vaart
Хэсгийн тоглолтуудад гайхалтай тоглож багтаа ихээхэн тус хүргэсэн боловч Оросын эсрэг юу ч хийж чадаагүй. Энэ жил томоохон клубууд түүнийг булаацалдаж байгаа шуугиан намжина биз.
7.Karim Benzema
Францчуудын ирээдүйн Зедани гэгдээд байгаа энэ хүү энэ тэмцээнээр тодрох ёстой байлаа. Гэвч азгүйтэл бүтэлгүйдэл түүнийг дайрлаа. Түүнийг дараагийн Зеданн байна гэдэгд олон хүний итгэл алдарсан байхдаа.
6.Frank Ribery
Тэр Францчуудын ганц сайн тоглож байсан тоглогч байсан боловч хэсгийн сүүлийн чухал тоглолтонд түүний бэртсэн явдал нь Францчуудыг бараг бууж өгсөн гэхэд болно. Хэрэв Ribery байсан бол яах бол?
5.Cristiano Ronaldo
Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг гэгдээд байгаа энэ эрхэм тийм ч сайн байсангүй. Эхний тоглолтоос бусад тоглолтонд түүний нөгөө алдарт жүжиглэлт тэшилт савчилт нар нь бүгд л амжилтгүй болсон. Түүнээс олон хүн юм харж байсаан....................
4.Fabio Cannavaro
Түүнгүйгээр Италичуудын хамгаалалт үнэхээр юу ч биш гэдэг нь ойлгомжтой боллоо. Түүний бэртэл л Италичуудыг найдваргүй болгосон.
3.Eric Abidal
Barca-д хүнд улиралыг өнгөрөөж энэ тэмцээнд оролцсон тэрээр Италитай хийсэн тоглолтонд улаан хуудасаар шагнуулан багийнхныгаа 10-ууланг нь үлдээсэн. Француудын азгүйтэлд түүний нөлөө тэргүүн эгнээнд.
2.Petr Cech
Дэлхийн шилдэг хаалгач гэгдээд байсан энэ эрхэм хэсгийн сүүлийн тоглолтонд маш том хоёр алдаа гаргаснаар багийн гол сүнс найдвар болоод байсан хүн харин бүүр эсрэгээрээ багийн хожигдлын гол буруутан болоод байна. Челси болон Чехийн хөгжөөн дэмжигчдийн урамыг ч нэг хугалсандаа.
1.Alexander Frei
Хамгийн харамсалтай ч гэж болно. Швейцарийн багын ноён нуруу үлгэр дууриал болсон энэ хүний бэртэл нь талбайн эздийн толгойг нь тастсан гэсэн л үг. Түүнгүйгээр Швейцарийн багын довтолгоо бол бүтэшгүй мэт байсан. Миний хувьд энэ тэмцээний хамгийн харамсалтай бэртэл.

0 сэтгэгдэл

Post a Comment

Миний бяцхан блогт сэтгэгдэл үлдээж буй танд баярлалаа

Chat


Хэзээ 10000 хүрнээ?

free counter tracker

Хаанаас ороод байнаа?

Тархалт