Make My Essay

Since 2008.07.02...

Саяхнаас ангийн хүүхдийн хамт юм хийх санаатай ажил эхлүүллээ. Тэгээд өөрийн компьютер дээр svn үүсгэж кодоо зохицуулах гэсэн чинь үнэхээр хэцүү ажил байдаг юм байна. Бөөн юм болж байж нэг юм суулгаж авлаа. Ер нь Монгол хэл дээр svn суулгах талаар заавар гэхээр юм бараг байдаггүй юм байналээ. Тэгээд өөрийн сурсан зүйлээсээ бага ч гэсэн хуваалцъя гэж бодлоо. Гэхдээ энэ зөвхөн Линукс Убунту орчинд л ашиглах заавар шүү. Бас яг ч албан ёсных биш зүгээр өөрийн хэрхэн суулгасан тухай шүү.


1. Мэдээж subversion,apache2 суулгана
sudo apt-get install apache2
sudo apt-get install subversion libapache2-svn libapache-mod-dav apache2

2.SSL идэвижүүлнэ:
sudo a2enmod ssl
sudo sh -c "echo 'Listen 443' >> /etc/apache2/ports.conf"

3. Эрхээ үүсгэнэ:
sudo apt-get install ssl-cert
sudo mkdir /etc/apache2/ssl
sudo /usr/sbin/make-ssl-cert /usr/share/ssl-cert/ssleay.cnf /etc/apache2/ssl/apache.pem

4. Virtual Host үүсгэнэ:
sudo cp /etc/apache2/sites-available/default /etc/apache2/sites-available/svn
svn гэсэн сайт үүсэх болно. Доор командаар Virtual Host-ийг засварлана
sudo vim /etc/apache2/sites-available/svn
Энэ хэсгийг өөрчилнө.
NameVirtualHost *:443
VirtualHost *:443
ServerAdmin webmaster@localhost
Энэ хэсгийн доор доорх кодыг нэмнэ
SSLEngine on
SSLCertificateFile /etc/apache2/ssl/apache.pem
SSLProtocol all
SSLCipherSuite HIGH:MEDIUM

5. Сайтаа идэвхижүүлнэ:
sudo a2ensite svn
sudo /etc/init.d/apache2 restart


6. Сан үүсгэнэ:
Доорх үйлдлийг олон дахийн хийж болох ба test гэсний оронд өөрийн үүсгэх сангийн нэрийг оруулж болно
sudo mkdir /var/svn
sudo svnadmin create /var/svn/test
sudo chown -R www-data:www-data /var/svn/test
sudo chmod -R g+ws /var/svn/test

7. Хандах эрх үүсгэнэ:
buyanbat гэсний оронд өөрийн нэрийг оруулж болно
sudo htpasswd -c -m /etc/apache2/dav_svn.passwd buyanbat

8. SVN болон WebDav-ын тохиргоог идэвхижүүлнэ:
/etc/apache2/mods-available/dav_svn.conf энэ файлд доорх кодыг нэмнэ
DAV svn
SVNParentPath /var/svn
AuthType Basic
AuthName "Subversion Repository"
AuthUserFile /etc/apache2/dav_svn.passwd
Require valid-user
SSLRequireSSL

9. Төгсгөл:
sudo /etc/init.d/apache2 restart
Ингээд л SVN ашиглалтанд орлоо.

10.Шалгаж үзвэл
Санд дир үүсгэх
svn import --username buyanbat https://localhost/svn/test/testdir -m “Testing”
Сангаас авах
svn co --username buyanbat https://localhost/svn/$REPOS
Санлуу өөрчилсөн болон нэмсэн кодоо явуулах
svn add test.c
svn ci -m "Болж байна шүү"

За танд амжилт хүсье.

4 сэтгэгдэл

  1. Anonymous  

    heregtei medeelel bna shuu thanks

  2. Буянбат  

    Хэхэ би ч сэдэв холиод авч өгч байнаа. Нэг бол хөлбөмбөг нэг бол IT гээд л
    SE: Зүгээрээ

  3. Anonymous  

    Ih heregtei medeelel baina shuu. Bayarlalaa ooroos chine yum asuuj bj bolohuu?

  4. Anonymous  

    Энэ хэр зөв юм бэ? ubuntu дээр libapache-mod-dav ийм пакеж олдохгүй байх юм. Бас виртуаль хостыг яг энэ заавраар хийх гэхээр болохгүй байна

Post a Comment

Миний бяцхан блогт сэтгэгдэл үлдээж буй танд баярлалаа

Chat


Хэзээ 10000 хүрнээ?

free counter tracker

Хаанаас ороод байнаа?

Тархалт