Би Линуксийг хэрэглээд яг нэг жил болж байна. Энэ хугацаанд түүний гайхамшигуудыг их амслаа. Апликейшн суулгахад тун амар мөн архив сайт нь монголд байдаг болохоор ямар нэгэн юм татахад маш хурдан гээд л олон давуу талуудтай. Саяхан бас нэг юм мэдэж авлаа. Юу гэвэл Линукс маань өөрөө өөрийгөө шинэчилж сайжруулах чадвартай юм байналээ. Үнэхээр сүпер. Өөр ямар ч үйлдлийн систем ингэж чадахгүй байхаа. Би бүтэн нэг жил Ubuntu 7.10 г хэрэглэж байсан. Гэтэл одоо Ubuntu хөгжүүлэлт 8.04 дээр явж байгаа. Тэгээд яаж сайжруулах талаар судалтал маш энгийн ердөө sudo apt-get upgrade гээд л болоо гэдгийг олж мэдлээ. Миний файл сангийн бүх зүйл яг хуучин байснаараа юу ч устаж алга болоогүй байсан. Харин Ubuntu version маань 8.04 болсон. Ямар ч байсан надад энэ нь маш их таалагдсан. Харин Fedora ингэх боломжгүй юм шиг байналээ. За танд амжилт хүсье.
Design by Буянбат USI 2008
October 11, 2008 at 3:43 AM
wow
October 15, 2008 at 3:42 AM
hey ubuntu deer c++ compile hiih hamgiin tohiromjtoi argiin talaar niitlel bichij tuslaach!
October 15, 2008 at 7:11 PM This comment has been removed by the author.
October 15, 2008 at 7:28 PM
Mөнхбаатар 20 минутын дотор амжсан. Ubuntuгийн архив нь Монголд байдаг учир файл сангаа маш хурдан татаж авдаг. Харин Install хийхэд жаахан уддаг юм байналээ. Тийм болохоор чи ч гэсэн туршаад үзээрэй. :D
Мөнх-Очир g++ сан суусан бол Мөнхбаатарын зөвлөгөө зөв. Гэхдээ би
g++ -Wall -o duriin_ner sourcefile
./duriin_ner -г санал болгож байна. Илүү найдвартай жижиг сажиг алдаануудыг илрүүлнэ.
October 16, 2008 at 5:50 AM
Мөнхбаатар: миний Linux болцон бүх update нтрийг нь хийцэн. би 1 цаг гаруй татсан.
Буяабат: Би австралын сэрвэрээс татсан Монголд байдаг гэж мэдээгүйн байна.
Та 2т баярлалаа.
November 12, 2008 at 8:46 PM
Уучлаарай, Ubuntu дээр хувилбар сайжруулахдаа
sudo apt-get dist-upgrade гэдэг шиг санагдах юм.
sudo apt-get upgrade гэвэл суусан програмуудыг л шинэчилдэг. Бүтэн жил ашиглаж байгаа хирнээ энийг андуурахыг бодоход ер нь өмнө нь ямар нэг байдлаар шинэчлэл хийж байгаагүй бололтой.
November 12, 2008 at 8:57 PM
За бас Fedora дээр ч гэсэн хувилбар ахиулж болдог санагдаж байна.
Дараалал нь
yum update
yum clean all гэчихээд
rpm -Uvh shinesystem.rpm гэж дараагийн хувилбарын repository-г уншуулаад
yum upgrade
ингэсний дараа reboot хийгээд л систем чинь дараагийн сонгосон хувибарт шилжинэ.
November 13, 2008 at 12:00 AM
Би sudo-apt-get upgrade гээд л 7.10г 8.04 болгосон. Мөн энэ байдлаараа 8.04г 8.10 болгосон. Харин тэр apt-get dist-upgrade ийн талаар сайн мэдэхгүй. Ямар ч байсан энэ командыг би ашиглаад болгоцонл юмдаа.