Олон мянган хүний ажил амьдралд нь чухал туслагч анд нөхөр Гар утас гэж юу билээ? Энэхүү GSM, PCS, CDMA, TDMA гэж юуг хэлээд байна аа? Хүн төрөлхтөний хөгжилийн хурдацыг харуулах энэхүү ачтай тустай эдийн талаар нэлээн дорвитойхон мэдлэгтэй болохыг хүсэж байна уу? Тэгвэл хамтдаа урагшлая!
1980-аад оны эхээр Европт аналоги үүрэн телефоны сүлжээ нэлээн хурдацтайгаар хөгжиж ялангуяа Скандинавийн хойг, Англид хүчтэй дэлгэрч, мөн Франц, Германд хэрэглэгдэж байлаа. Улс болгоны сүлжээ нь хоорондоо таардаггүй, зөвхөн тухайн улс дотороо л хэрэглэх боломжтой байсан нь нэгдсэн нэг гүрэн болж байгаа Европын хувьд хүндрэлтэй асуудал болж байлаа. Ийм төрлийн үйлчилгээ явуулдаг компаниудын хувьд ч энэ нь хязгаарлагдмал зах зээлтэй, бизнесийн хувьд төдийлэн тааламжтай биш байжээ.
Европчууд үүнийг нэлээн эртнээс анзаарч 1982 онд Европын Шуудан Телеграфын Байгууллагын Хуралдаанаар (CEPT) энэ асуудлыг хэлэлцэж, "Groupe Special Mobile" (GSM) хэмээх нэртэй судалгааны хэсэгийг байгуулж Европ даяар хэрэглэгдэх нийтийн хөдөлгөөнт холбооны сүлжээг байгуулах үүрэг өгчээ. Yүнд дараах шаардлагуудыг тавьж байжээ:
- хэрэглэгчийн яриаг дамжуулах өндөр чанар
- үйлчилгээний үнийг маш хямд байлгах
- олон улс хоорондын дамжуулан ярих (roaming) боломжтой байх
- энэ сүлжээнд хэрэглэгдэх гар утаснуудыг алганд багтахуйц хэмжээтэй байлгах
- ISDN-нд тохиромжтой байх
1989 оноос энэ ажлыг Европын Цахилгаан холбооны Стандартын Институт (ETSI) үргэлжлvvлэн гүйцэтгэж, 1990 онд анхны GSM-г үүсгэжээ. Харин нийтийн үйлчилгээ нь 1991 оны дундуур эхэлж, 1993 он гэхэд 36 GSM сүлжээг 22 улс оронд хэрэглэж, мөн бусад 25 оронд GSM сүлжээг хэрэглэхээр сонгох буюу сүлжээгээ байгуулж эхлээд байжээ. Эдгээр нь зөвхөн Европын улсууд ч биш - Өмнөд Африк, Австрали, Азийн олон улсууд GSM-г өөрсдийн стандарт сүлжээгээр сонгоод байжээ. 1994 оны эхэн гэхэд GSM нь дэлхий даяар 1.3 сая хэрэглэгчтэй болжээ. Мөн GSM-н энэхүү нэрний товчлол нь "Global System for Mobile" болж хувирчээ.
Анх GSM-г зохиож байсан хүмүүс тухайн үедээ төдийлөн хөгжөөгүй байсан тоон технологийг (АНУ-н AMPS, Английн TACS гах мэт аналоги сүлжээний эсрэг сөргүүлэн тавьж) хэрэглэхээр сонгосон нь энэ их амжилтын гол үндэс нь болжээ. Тэд тоон дохиог шахах алгоритмд асар их найдлага тавьж, үүнийг хөгжүүлсэнээрээ GSM сүлжээг шат дараалуулан зогсолтгүй хөгжүүлж үйлчилгээний үнийг бууруулж болно гэж үзэж байжээ.
Design by Буянбат USI 2008
June 14, 2012 at 7:32 PM
хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа Буяаа