Компьютертэй ойлголцох нь амаргүй ажил юм, учир нь тэд яг таг тодорхой зааврыг хүлээдэг. Хэрэв бид хоорондоо харилцдаг натурал хэлээрээ компьютертэй харьцдаг бол хялбар байхсан. Тэгээд компьютерт “миний диск төхөөрөмжийн багтаамжийг харуул” гэхэд компьютер үр дүнг нь харуулдаг байх байсан биз. Гэвч натурал хэл ашиглаж заавар өгөхөд хоёрдмол утгатай зүйлс их байх болно. Машинууд тоогоор "сэтгэдэг" байхад хүмүүс тийм биш юм.
Тэгэхээр яаж компьютертэй ойлголцох вэ?
Програм зохиогчид тоон заавруудаас тогтох машинд зориулсан хэлийг бүтээсэн юм. Энэ тоон заавар нь компьютерт шууд өгөгдөх ба түүнийг машин ойлгож гүйцэтгэнэ. Машины хэл дээр бичигдсэн програм нь дараахь байдалтай харагдана.
1010 1111
0011 0111
0111 0110
.. гэх мэт хэдэн зуун заавар
Машины хэл дээр програм бичих нь маш хүнд ажил байсан учраас инженерүүд ассемблай хэлийг бүтээсэн байна. Энэ хэлний нэг гэн-заавар нь машины нэг тоон-заавартай харгалзсан байдаг. Ассемблай хэлэнд бичсэн програм нь дараахь байдалтай харагдана:
Програм Машины код
MOV A,47 1010 1111
ADD A,B 0011 0111
HALT 0111 0110
.. гэх мэт хэдэн зуун заавар
Ассемблай програмыг гараараа машины тоон хэл рүү хөрвүүлж угсардаг байсан учраас ассемблай гэж нэрлэгдсэн байна.
Програмыг хүрвүүлэх
Ассемблай хэлнээс машины код руу хөрвүүлэх нь маш хүнд, уйтгартай, нарийн ажиллагаа шаардсан ажил байв. Аз болоход нэгэн програм зохиогч энэ ажлыг хөнгөвчилсөн хөрвүүлэгч програмыг бүтээсэн бөгөөд түүнийгээ ассемблер гэж нэрлэсэн байна. Энэхүү ассемблер програм нь цаашдын бүх програмчлалын хэлүүдийн эхлэл байсан юм.
Design by Буянбат USI 2008
Post a Comment
Миний бяцхан блогт сэтгэгдэл үлдээж буй танд баярлалаа