Make My Essay

Since 2008.07.02...

Миний бие нь спортод нэн хорхойтой ажгуу. Тэр дундаа сагс,хөлбөмбөг хоёрт бол бүүр нугасгүй. Яг одоо бол шөнө болгон нойроо хумаслан EURO-2008 ийг алгасалгүй үзэж байна. Би энэ удаагийн тэмцээнд Spain -ийн шигшээг дэмжиж байгаа. Тэдний бүрэлдэхүүн үнэхээр сайн байгаа Тэдэнд томоохон клубуудын түлхүүр тоглогчид олон бий. Үргэлж томоохон тэмцээнийг азгүйтлээр орхидог тэдний хувьд энэ жил тэр хар цувралуудыг давтахгүй биз гэж найдаж байна. Энэ удаагийн тэмцээнд үхлийн хэсэг буюу "С" хэсэг үнэхээр сонирхолтой болж байна. Энэ хэсгийг Голландууд тэргүүлэх нь нэгэнт ойлгомжтой болсон. Тэд Germany-2006 ийн алт мөнгөн медальтнуудыг тун зовлонгүй буулган авч шуугианыг тариад байгаа билээ. Харин энэ хэсгийн хоёроор гарахын толоо Итали,Франц,Румын гэсэн 3 баг ширүүн үзэлцэж байна. Энэ гуравын хэн азтай нь манай Spain тай 1/4 т таарна. Тэгэхлээр миний хувьд Румынчуудыг шалгараасай гэж хүсэж байгаа.

0 сэтгэгдэл

Post a Comment

Миний бяцхан блогт сэтгэгдэл үлдээж буй танд баярлалаа

Chat


Хэзээ 10000 хүрнээ?

free counter tracker

Хаанаас ороод байнаа?

Тархалт