Make My Essay

Since 2008.07.02...


Гар утас анх монголд орж ирээд арав гаруй жил өнгөрсөн байна. Хамгийн анх Мобиком гэгч зүйл 1996 онд GSM сүлжээг анх нэвтрүүлснээр бид гар утастай танилцацгаасан.Тэр үед гар утас авчих чадалтай хүн тун ховор мөн гар утас болоод ярианы тариф нь тэнгэрт тулсан өндөр байсан. Улмаар 1999 онд Скайтел CDMA-г монголд нэвтрүүлснээр энэ салбарт өрсөлдөөн гэгч зүйл бий болж үнэ нь багасч хэрэглэгчид арай ойр болсноор жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэндээ. Түүнээс хойш 2006 онд ЮниТел 2007 онд Ж-Мобайл гээд компаниуд байгуулагдаж үнийн тарифыг улам багасгасан. Монголд өдөр сар жилээр юмны үнэ өсөж байхад гар утасны үнэ л буураад байдаг нь бас баярлууштай. 12 жилийн дотор манай нийт хүн амын 3 хүн тутмын 1 буюу 739200 хүн гар утастай байна гэсэн судалгаа ч саяхан гарсан байна. Даан харамсалтай нь дээрх сервисүүдийн хэрэглэгчидийн статиск-ийн талаар огтхон ч мэдээ байдаггүй бололтой.(Хэхэ хэрэв байдаг бол надад хэлж өгч туслаарай) Энэ мэдээг сар сар жил жилд нь гаргаад байвал зүгээр байх л даа. Миний хувьд бол гар утсыг байнга хэрэглэдэг.(Samsung+Мобиком) Харин монголчууд алийг нь илүү хэрэглэж байгаан болоо? Мэдэх юмсан....


Интернэтийн хэрэглээ ихсэж дэлхий даяар 3 тэрбум гаруй хүн үүнийг ашиглах болжээ. Гэтэл биднийг холбож өгдөг интернэт броузерүүдийн хооронд аль хэдийнээ дайн дэгдээд эхэлсэн байгаа гэнэ. Internet Explorer,Mozilla Firefox,Opera,Safari гээд л бие биенээсээ илүү гаргахын төлөө үргэлж сайжруулалт хийж тэмцэлдэж байтаг. Харин саяхан бас Сhrome гээд Google-ээс гаргасан нэгэн бүтээл бас л хүч түрэн орж ирсэн. Ингээд л энэ дайн улам ширүүсэх нь тэр. Тэгвэл хэрэглэгчид эдгээрээс алийг нь илүү хэрэглэж байгааг сонирохвол.

































2008 оны 9 сарын байдлаар
IE 6.0 , 7.0 1577345678 хэрэглэгч 50.5%
Mozilla Firefox 1364950616 хэрэглэгч 43.7%
Opera 65592592 хэрэглэгч 2.1%
Safari 81209876 хэрэглэгч 2.6%
Chrome 31434568 хэрэглэгч 1.0%


Програмчлал сонирхогч оюутан залуус та бүхнийг Кодер.мн сайтад зочилж програмчиллын төрөл бүрийн бодлогуудыг бодон тэмцээнд оролцохыг урьж байна. Тус сайтанд зөвхөн бодлогууд байхаас гадна хичээл,курсууд байнга явагдаж байдаг тул та бүхний заавал орох сайт шүү. Мөн санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх нөхцөлөөр бүрэн хангасан тул та өөрийн чадахгүй байгаа зүйлээ бусдаас асууж лавлан мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Одоогийн байдлаар манайд монголын мянга гаруй програмистууд элссэн бөгөөд 18 төрлийн 200 гаруй бодлогуудыг бодоод байна. Цаашдаа өндөр шагналтай олон сонирхолтой уралдаан тэмээнүүд явагдах болно. Хэрэв та бидэнтэй нэгдэхийг хүсвэл энд дарж бүртгүүлж болно.



Хөлбөмбөгийн талаар дахиад нэг бяцхан бичлэг оруулчихъя. Миний хувьд анх яг 10-н жилийн өмнө Ronaldo гэдэг хүнийг харж хөлбөмбөгт дуртай болж билээ. Тэгээд л тэр мөчөөс хойш тэмцээн бүрийг алгасалгүй үздэг болсондоо. Өнгөрсөн жилийн хувьд Кака дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж өөрийгөө хэн гэдгээ бүрэн харуулж чадсан. Түүнтэй өрсөлдөхөөр хэн ч байгаагүйдээ. Даан ч мань эр маань тэр цолоо хамгаалж чадсангүйдээ. Багийн амжилт тааруухан болж бэртэл гэмтэлд дайруулснаар азгүйтэл нь эхэлсэн. Харин энэ жилийн хувьд хэн Дэлхийн шилдэг болох нь таавар мэт байна. Боломжит дөрвөн хувилбар л байна. Энэ дөрвийн нэг л энэ алдрыг хүртэх нь ойлгомжтой байх. Чухам хэн нь бол.

1. Cristiano Ronaldo. Мэдээж хамгийн боломжит хувилбар. Ногоон талбайд бүжиг хийсэн гэхэд болно. Man-United ийг Аваргуудын лиг болон Английн PremierLeague ийн цомыг хүртэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн. Харамсалтай нь гол тэмцээн болох EURO2008 д тааруухан тоглож титэм зүүх магадлалаа багасгасандаа.
2. Iker Cassilas. Одоо Чех,Буффон биш зөвхөн Кассилас гэж ярих болжээ. Real Madrid клубийг Испаний аварга болгосон тэрээр EURO2008 ийн гол сенсацуудын нэг. Буффоныг ялж багаа аварга болгосон тэрээр бүх тэмцээний турш 5 тоглолтонд 2хон бөмбөг алдсан нь гайхалтай. Ер нь бол UEFA ийн хандлага энэ хүн дээр л байгаа.
3. Fernando Torres. Ливерпүүл дэх гайхалтай улирал.Premierleague ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг дебют улирлын амжилтыг эвдсэн түүнд аваргуудын лигт түрүүлэхэд жаахан л аз дутсан. Гэхдээ EURO2008 ийн гол баатар. Алтан гоолын эзэн алтан жаалдаа.
4. Leonal Messi. Barca-д төдийлөн амжилт гаргаагүй ч Олимпийн тоглолтын дараа түүний рейтинг огцом өссөн. Ronaldinho-гоо ялж олимпийн алтан медалийн эзэн болсон энэ хүү ч бас магадлал өндөр шүү.

За нэг ийм дөрвөн хүний нэг л титэмийг зүүх байхдаа. Та бүхэн коммент үлдээж хэн болох тухай саналаа хэлцгээгээрэй.

Та бид өдөр, цаг, минут бүрд л утсаар ярьж байдаг. Гэхдээ үүний цаана юу ажиллаж ямар процес явагдаж байгааг сайн мэдэх билүү? Тэгвэл үүнийг мэдэхийн төлөө хамтдаа урагшаа.

Yүрэн телефоны сvлжээнд мэдээлэл дамжуулахад 3 янзын технологийг хэрэглэдэг.

* Давтамжаар хуваан олон хэрэглэгч оруулах арга (Frequency Division Multiple Access-FDMA)
* Цагаар хуваан олон хэрэглэгч оруулах арга (Time Division Multiple Access - TDMA)
* Кодоор хуваан олон хэрэглэгч оруулах арга (Code Division Multiple Access - CDMA)


FDMA нь дуудлага бүрийг өөр өөр давтамжин дээр тавьж өгдөг. Энэ ерөөсөө FM радионы станцын суваг л гэсэн үг. Дуудлага болгон өөр өөр давтамжин дээр байрлана. Энэ технологи нь голдуу аналоги дохио дамжуулалтанд хэрэглэгддэг. Хэдийгээр тоон дохиог дамжуулах боломжтой ч гэсэн төдийлөн тохиромжтой арга биш гэж үздэг.

TDMA нь дуудлага болгоныг зохих давтамжны тодорхой хэсэг хугацаанд нь хувиарлаж өгдөг. Нэг эгшинд гурван өөр хэрэглэгчийн яриаг уг сувагийн нэг эгшинд хувааж дамжуулна. Тоон дохиог шахсаны үр дүнд ийм боломжтой болдог. Иймээс TDMA нь аналоги системээс 3 дахин их багтаамжтай байдаг байна. GSM нь TDMA болон FDMA-г зэрэг хэрэглэдэг гэж үзэж болох бөгөөд Европ болон Азид 900 МегаГерц (890MHz-960MHZ), АНУ-д 1900 МегаГерцийн давтамжинд ажилладаг.

CDMA нь дуудлага болгонд тусгай код өгөөд тухайн эгшинд аль боломжтой байгаа давтамжаар нь дамжуулдаг.

GSM-д хүний яриаг 20 миллисекунд тутамд загварчилж авч, нэг загвар тус бvр нь 260 бит хэмжээтэй байна. Энэ нь 13 кб/сек хурдтай байна гэсэн үг.

Мөн GSM-н хувьд бас нэгэн ялгаа нь гэвэл хэрглэгчийн ярианд "нууцлал"-г хэрэглэдэг.


Олон мянган хүний ажил амьдралд нь чухал туслагч анд нөхөр Гар утас гэж юу билээ? Энэхүү GSM, PCS, CDMA, TDMA гэж юуг хэлээд байна аа? Хүн төрөлхтөний хөгжилийн хурдацыг харуулах энэхүү ачтай тустай эдийн талаар нэлээн дорвитойхон мэдлэгтэй болохыг хүсэж байна уу? Тэгвэл хамтдаа урагшлая!

1980-аад оны эхээр Европт аналоги үүрэн телефоны сүлжээ нэлээн хурдацтайгаар хөгжиж ялангуяа Скандинавийн хойг, Англид хүчтэй дэлгэрч, мөн Франц, Германд хэрэглэгдэж байлаа. Улс болгоны сүлжээ нь хоорондоо таардаггүй, зөвхөн тухайн улс дотороо л хэрэглэх боломжтой байсан нь нэгдсэн нэг гүрэн болж байгаа Европын хувьд хүндрэлтэй асуудал болж байлаа. Ийм төрлийн үйлчилгээ явуулдаг компаниудын хувьд ч энэ нь хязгаарлагдмал зах зээлтэй, бизнесийн хувьд төдийлэн тааламжтай биш байжээ.

Европчууд үүнийг нэлээн эртнээс анзаарч 1982 онд Европын Шуудан Телеграфын Байгууллагын Хуралдаанаар (CEPT) энэ асуудлыг хэлэлцэж, "Groupe Special Mobile" (GSM) хэмээх нэртэй судалгааны хэсэгийг байгуулж Европ даяар хэрэглэгдэх нийтийн хөдөлгөөнт холбооны сүлжээг байгуулах үүрэг өгчээ. Yүнд дараах шаардлагуудыг тавьж байжээ:

- хэрэглэгчийн яриаг дамжуулах өндөр чанар
- үйлчилгээний үнийг маш хямд байлгах
- олон улс хоорондын дамжуулан ярих (roaming) боломжтой байх
- энэ сүлжээнд хэрэглэгдэх гар утаснуудыг алганд багтахуйц хэмжээтэй байлгах
- ISDN-нд тохиромжтой байх

1989 оноос энэ ажлыг Европын Цахилгаан холбооны Стандартын Институт (ETSI) үргэлжлvvлэн гүйцэтгэж, 1990 онд анхны GSM-г үүсгэжээ. Харин нийтийн үйлчилгээ нь 1991 оны дундуур эхэлж, 1993 он гэхэд 36 GSM сүлжээг 22 улс оронд хэрэглэж, мөн бусад 25 оронд GSM сүлжээг хэрэглэхээр сонгох буюу сүлжээгээ байгуулж эхлээд байжээ. Эдгээр нь зөвхөн Европын улсууд ч биш - Өмнөд Африк, Австрали, Азийн олон улсууд GSM-г өөрсдийн стандарт сүлжээгээр сонгоод байжээ. 1994 оны эхэн гэхэд GSM нь дэлхий даяар 1.3 сая хэрэглэгчтэй болжээ. Мөн GSM-н энэхүү нэрний товчлол нь "Global System for Mobile" болж хувирчээ.



Анх GSM-г зохиож байсан хүмүүс тухайн үедээ төдийлөн хөгжөөгүй байсан тоон технологийг (АНУ-н AMPS, Английн TACS гах мэт аналоги сүлжээний эсрэг сөргүүлэн тавьж) хэрэглэхээр сонгосон нь энэ их амжилтын гол үндэс нь болжээ. Тэд тоон дохиог шахах алгоритмд асар их найдлага тавьж, үүнийг хөгжүүлсэнээрээ GSM сүлжээг шат дараалуулан зогсолтгүй хөгжүүлж үйлчилгээний үнийг бууруулж болно гэж үзэж байжээ.


Гар утас бол та бидний өдөр тутмын нэн чухал хэрэглээ. Гэхдээ гар утасны бүтэц болон тэдгээрийг хэрхэн ажилладаг талаар мэдлэг тун хомс. Гар утас нь 450Mhz,800Mhz,900Mhz,1800Mhz,1900Mhz гэсэн үндсэн 5 давтамж буюу долгионтой байдаг. Утас болгон эдгээрийн аль нэгэнд нь зориулагдаж үйлдвэрлэгдсэн байдаг. Эдгээр нь тус тусдаа ажиллагаа болон хамрах хүрээ нь өөр байдаг. Давтамжийн тоо багасах тусам хамрах хүрээ цацалтын чадал сайн байдаг.

  • 450Mhz Хамрах хүрээ маш их бөгөөд манай оронд G-Mobile-ийн гар утаснууд энэ давтамж дээр ажилладаг

  • 800Mhz Мөн хамрах хүрээ өндөр Skytel-ийн гар утаснууд болон Япон,Солонгос зэрэг орнууд энэ давтамжийг хэрэглэдэг

  • 900Mhz Хамрах хүрээ дунд зэрэг Mobi,Unitel болон Азийн ихэнх орон Европ даяар хэрэглэгддэг хамгийн тохиромжтой давтамж

  • 1800Mhz Хамрах хүрээ бага манай оронд ажиллах хэдий ч Улаанбаатар дотор л сүлжээ барьдаг.

  • 1900Mhz Америк,Латин Америкийн орнууд хэрэглэгддэг Монголд таарахгүй

  • Энэ давтамжуудийг "band" гэж нэрлэдэг. Утас болгон band-тай байдаг бөгөөд тэр band дээрээ л ажилладаг. Харин сүүлийн үеийн утаснууд олон band дээр ажиллах чадвартай болж байгаа. Утас болгон дээр band тэмдэглэгээтэй байдаг. g800,g900/1800,g800/900/1900 гэх мэт тэмдэглэгээтэй байдаг. Олон band дээр ажилладаг утасны band тохиргоог та ч өөрөө тохируулах боломжтой. Харин bluetooth 2,4Ghz-ийн давтамж дээр ажилладаг. Яг л комьпютертэй адил CPU,RAM,FLASH(Hard),POWER IC, Audio IC, Radio зэргээс бүрддэг. Ямар ч утсанд эдгээр зүйл заавал байх ёстой. Харин камер,bluetooth,FM,MP3,MP4 зэрэг бол нэмэлт зүйлүүд юм. За одоохондоо энэ хүрээд зогсоё. Цаашид гар утасны талаар улам илүү тодорхой нарийн мэдээллүүдийг нийтэлж байх болноо.

    Сая энэ өнгөрсөн амралтын өдрүүдээр би "Мишээл Expo" дээр нэг үзэсгэлэн худалдаанд оролцвоо. Амихандаа нэг бяцхан үйлдвэрээ "Реклам" хийхээр очиж 2 өдөр зогсолоо. Тэгээд нэг зав чөлөөгөөрөө явж үзэсгэлэнг нь сонирхлоо. Гэтэл энд тэндгүй "АРХИ" гэсэн рекламнууд дүүрэн. Талбай дээр тэдгээрээс илүү реклам хийж байгаа зүйл алга. Тэр үзэсгэлэнгийн бараг талаас илүү хувь нь архиний реклам. Бүүр орж ирсэн хүн бүрд архи амсуулна гэжугаа. Ёс суртахуунаа алдсан гэхэд бүүр арай дэндүү хүүхэд,хөгшидгүй бүгдэнд нь архиа амсуулах гэж улаарна. Нөгөө л нэг монголын томоохон архины үйлдвэрүүд(Нэрийг нь дурьдаад яахав) бүгд л хоорондоо нэгнээсээ илүү гарахаар ач тачаа үзэлцэж байналээ. Бас болоогүйээ баахан хужаа(хятад) нар. Тэд нэг хэдэн комьпютер,эм зэрэг бараагаа суртачилахаар ирсэн бололтой. Тэд нар нь бас хүмүүсийг зүгээр явуулахгүйээ. Өөрлүүгээ татаж чангаагаад л тэгээд барааг нь авахгүй бол тэнэг мангараар нь хараагаад л ёстой мань хэдийг дээрэлхэж байналээ. Бид чинь өөрийн монгол газар шороон дээрээ хүртэл хужаа нарт дээрэлхүүлэх ёстой гэжүү? Гэхдээ саарын хажуугаар бас хэдэн нүд баясгахаар юмс харагдаж байналээ. "Говь","Гоёо" зэрэг үйлдвэрүүдийн хийсэн ноолууран бүтээлүүд үнэхээр сайхан гоё хаана ч гологдохооргүй харагдаж байналээшүү. За энэ ч яахав бид чинь Монголчууд мөн л юм бол газар шороон дээрээ эзэд нь байцгаая.

    Удаан хүлээсэн мөч ирж аваргуудын лиг(Champions League) энэ сарын 16-нд эхлэх гэж байна. Шилдэг 32 багийн цомын төлөөх тулаануудыг бүтэн 9 сарын турш нойр хоолоо умартан үзнэдээ хө. Гэхдээ энэ удаад цомын 7 удаагийн эзэд болох Италийн алдарт AC Milan баг оролцохгүй болсон. Тэд өнгөрсөн жил улсынхаа аваргад тааруухан тоглож 5-р байр эзэлсэн нь тэднийг аваргуудын лигээс хаслаа. Гэхдээ бас тэдний оронд торгуулийн улмаас эрхээ хасуулаад байсан Juventus баг дахин тулаанд оролцохоор болсон нь бас л сонирхолтой болгох байхдаа. Тэдний хувьд хэсэгтээ мөнхийн өрсөлдөгч болох Реал Мадрид багтай таараад байгаа. Тэд ч мөн олон жил чий байгаа үзэлцсэндээ. Энэ удаад дахиад л. Мөн бас нэг сонирхолтой зүйл гэвэл Ливерпүүл(Миний хайртай баг) болон Испаний шигшээгийн алтан жаал Fernando Torres өөрийн унаган баг болох Athletico Madrid багтэй нэг хэсэгт оржээ. 2 жилийн өмнө л гэхэд Torres(Би ч бас фен нь) маань энэ багийг ахлан тэдний фенүүдийн зүрх нь болж байсан билээ. Гэтэл одоо тэдний өрсөлдөгч нь болсон хамгаалалтыг нь бусниулахаар зогсож байдаг. За тэгээд олон ч сонирхолтой гоё гоё зүйл гарах байхдаа.

    Групийн хуваарь болон хэсгийн эхний тоглолтууд

    А хэсэг

    1.Chelsea (Aнгли) Chelsea - Bordo (2008/09/16 : 02:45)
    2.Roma (Итали) Roma - CFR Cluj (2008/09/16 : 02:45)
    3.Bordo(Франц)
    4.CFR Cluj(Румын)

    B хэсэг

    1.Inter Milan (Итали) Werder Bremen - Anorthosis (2008/09/16 : 02:45)
    2.Werder Bremen (Герман) Phanathinaikos - Inter (2008/09/16 : 02:45)
    3.Panathinaikos(Грек)
    4.Anorthosis(Грек)

    C хэсэг

    1.Barcelona (Испани) Barcelona - Sporting (2008/09/16 : 02:45)
    2.Sporting Lissabon (Португали) Basel - Shakhtar (2008/09/16 : 02:45)
    3.Shakhtar(Украйн)
    4.Basel(Швецарь)

    D хэсэг

    1.Liverpool (Англи) PSV - Athletico (2008/09/16 : 02:45)
    2.Atletico Madrid (Испани) Marseille - Liverpool (2008/09/16 : 02:45)
    3.PSV(Голланд)
    4.Marseille(Франц)

    E хэсэг

    1.Man United (Англи) Man United - Villarreal (2008/09/17 : 02:45)
    2.Villarreal (Испани) Celtic - Aab Alborg (2008/09/17 : 02:45)
    3.Celtic(Шотланд)
    4.AaB Alborg(Белги)

    F хэсэг

    1.Bayern Munich (Герман) Lyon - Fiorentina (2008/09/17 : 02:45)
    2.Lyon(Франц) Steaua - Bayern Munich (2008/09/17 : 02:45)
    3.Fiorentina(Итали)
    4.Steaua(Румын)

    G хэсэг

    1.Arsenal (Англи) Dynamo - Arsenal (2008/09/17 : 02:45)
    2.Porto (Португали) Porto - Fenerbahce (2008/09/17 : 02:45)
    3.Fenerbahche(Турк)
    4.Dynamo(Украйн)

    H хэсэг

    1.Real Madrid (Испани) Juventus - Zenit (2008/09/17 : 02:45)
    2.Juventus (Итали) Real Madrid - FC Bate (2008/09/17 : 02:45)
    3.FC.Zenit(Орос)
    4.FC BATE Borisov(Беларусь)

    Би гэдэг хүн энэ програмист гэдэг мэргэжилийг яаж яваад ямар золоор олоод эзэмшичихвээ?(Яг ч програмист болоогүй байгаалдаа) Гэж би өөрөөсөө асуулаа тэгсэн их л азтай сонин тохиолдлоор амьдралаа огцом өөрчилсөндөө. Дунд сургуульд байхдаа компютэрийг PC тоглохоос өөр зорилгоор ашигаладаггүй байсан шүүдээ. За тэгээд 11-р ангиа төгсдөг юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалт болоо. Багаасаа банкинд ажилна гэж бодож байсан болохоор математикаа сайн бэлдээд орсондоо. Тэгээд нэг хүссэн ангидаа орлоодоо. Хэхэ МУИС-ийн банкний ангид ороодохвоо. Ингээд л оюутан болоод хотод ирдэг юм байнаа.(Дарханаас) Хичээл эхлэх болоогүй байсан л даа. 8 сарын дундуур санагдаж байна. Тэгтэл манай нэг ах USI гэдэг шинэ сургууль байгуулагдсан гэнэ чи орохуу? гэдэг байгаа. Би ч тэр үед компютерийг нэг их сайн мэдэхгүй юм шивэх,тоглоом тоглох,дуу сонсохоос өөр талаар ашигладаггүй байсандаа. Гэхдээ 2хон жил сурна гэхээр нь ер нь нэг үздэг юм уу? гэж бодоод шалгалтанд нь яваад орвоо. Математик, Англи хэлний шалгалтанд орсон. Гэтэл 2 билүү 3 хоногийн дараа шалгалтанд тэнцсэн гэдэг хариу ирдэг байгаа. Алинд нь орох вэ? гэж их бодлоо тэгээд нэг ийм санаа олдийм байна. Одоо би 17той 2 жил сурахад 19тэй болно. Тэр үед дахиж оюутан болох юм байнэ гээд USI сургуулийг сонгочвоо. Ингээд л миний компютертэй нөхөрлөсн нэг жил минь эхэлсэн дээ. Хамгийн хөгжилтэй нь би анх програмист гэж юу байдгийг ч мэдэхгүй. Компютэр засдаг сайн шивдэг хүнийг л хэлдэг байх гэж бодож байсан шүү. Хэхэ гэтэл шаал өөр C,Java,HTML гээд л сонсоогүй юм ороод ирэхлээр нь мань эр дунд нь төөрцөн сар гаруй манарсандаа. Хэрэв надад ийм зүйл тохиолдоогүй байсан бол энэ блогийг хөтлөөч үү гүйч үү! Өдийд бас л баахан тоон дунд манарцан явж байх байсан байхдаа. Гэхдээ л би энэ замаар орцондоо өөрийгөө ямар азтай юм бэ гэж боддог шүү. Хэхэхэ

    1. Тэмцээнд оролцогч B@Ts ийн бодолтууд.
      1. Овжин бэрс
      2. Фибаночийн хуваалт
      3. Том илэрхийлэл
    2. Тэмцээнд оролцогч wizards ийн бодолтууд.
      1. Овжин бэрс
      2. Фибаночийн хуваалт
      3. Том илэрхийлэл
    3. Тэмцээнд оролцогч lmo_0731 ийн бодолтууд.
      1. Овжин бэрс
      2. Фибаночийн хуваалт
      3. Том илэрхийлэл
    4. Тэмцээнд оролцогч B.Hasan ийн бодолтууд.
      1. Овжин бэрс
      2. Фибаночийн хуваалт
      3. Том илэрхийлэл
    5. Тэмцээнд оролцогч Khongor_mobi ийн бодолтууд.
      1. Овжин бэрс
      2. Фибаночийн хуваалт
      3. Том илэрхийлэл

    За нэг бөөн сандрал болж байж тэмцээнээ эхлүүллээдээ. Гай гэзар дээрээс гэгчээр яаг тэмцээн эхлэх өглөө сервэр унтарч бөөн сандруулж авлаа.(Хөлсөө арчиж байна). Ингээд болзсон цагаасаа 2 цагийн дараа олон хүнд муу хэлүүлэн байж тэмцээнээ нээлээдээ. Хүсвэл та ч тэмцээнд орж болно шүү.
    Нэг ийм 3 бодлого л тавьчихлаа Фибаночийн хуваалт,Том илэрхийлэл,Овжин бэрс эдгээрийг оролдоод үзээрэй. Одоо харин ирэх Мягмар гаригийн өглөө хэн нь ялагч болохыг харах л үлдлээ. Happy Coding!!!

    Хичээлийн шинэ жилийн нээлтэнд зориулж байгаа Online Judge нь 2008.09.06-2008.09.09 хүртэл үргэлжлэнэ. Тэмцээнд амжиллттай оролцсон эхний 3 байрыг шалгаруулж мөнгөн шагнал олгох болно. Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "2007 оны шилдэг байгальд ээлтэй байгууллага" өргөмжлөлт "Сан-Оргиу" ХХК ажиллаж байна. Тус компани нь 2005 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хог хаягдал цуглуулан түүнийг дахин боловсруулан бүтээгдэхүүн болгон гаргаж байна. Юутай ч гэсэн Монголын програмчлалын хөгжилд багахан ч гэсэн хувь оруулж байгаа энэ компанид баярласанаа илэрхийлье. Мөн дараа дараагийн тэмцээнүүдийг ивээн тэтгэх байгууллагууд олон байгаа гэдэгт найдаж байна.Ингээд тэмцээнд оролцогчиддоо амжилт хүсье. Good Luck!

    Chat


    Хэзээ 10000 хүрнээ?

    free counter tracker

    Хаанаас ороод байнаа?

    Тархалт